Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгээс аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, хэрэглэгч, иргэд, олон нийтийн дунд “Хэрэглэгчийн эрх” уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр Дархан-Уул аймагт зохион байгуулж байна.
Уулзалт, хэлэлцүүлэгт:
– Улсын Их Хурлын гишүүн, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Б.Бат-Эрдэнэ,
– Улсын Их Хурлын гишүүн, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн Д.Батбаяр,
– Дархан-Уул Аймгийн засаг даргын орлогч Б.Жавхлан,
– Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Монополын эсрэг газрын Хууль эрх зүй, дотоод хяналтын газрын дарга У.Халиунаа,
– Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Д.Тогтохбаяр нарын албаны хүмүүс оролцон иргэдэд холбогдох хуультай холбоотой танилцуулга мэдээллийг өгч, иргэдийн саналыг авч байна.
