Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

“Хурдан” төрийн үйлчилгээний цэгээс төрийн 39 байгууллагын 440 үйлчилгээг авах боломжтой

2023.05.17
59 үзсэн

 

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, түүний хэрэгжүүлэгч агентлаг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Аймгийн ЗДТГазар хамтран Төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэхээр “ХУРДАН” төрийн үйлчилгээний цэгийг Дархан хотод нээн ажиллуулж байна.
Энэхүү цэг нь төрийн үйлчилгээг иргэдэд операторын горимоор үзүүлж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэлгүйгээр авах боломжыг олгож байна.
“ХУРДАН” цэг нь 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба одоогийн байдлаар 1500 иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна.
“ХУРДАН” цэгээс иргэд лавлагаа тодорхойлолт авахаас гадна гадаад пасспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх гэх мэт нэг буюу хоёр шатлалт үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Нийт 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг иргэдэд үзүүлнэ.
Мөн Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас 2023 онд багтаан “ХУРДАН” төрийн үйлчилгээний цэгүүдээр дамжуулан 55 байгууллагын 780 орчим төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхээр ажиллаж байна.
Дархан-Уул аймгийн хэмжээнд 2023 онд нийт 17 байршилд “ХУРДАН” төрийн үйлчилгээний цэгийг нээхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд “Дархан зах”-ын Нийтийн үйлчилгээний нэгдсэн төвд байрлах “ХУРДАН” цэгийн нээлт 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр болно.
Иргэд та бүхнийг өргөнөөр ирж үйлчлүүлэхийг урьж байна.