Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ХУВАНЦАР САВЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ

2025.02.13
27 үзсэн
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт хүрээлэн буй орчин, хүн амын эрүүл мэндэд хог хаягдлаас үүсэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Эс и эс эл солюшин” ХХК-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд долоо хоногийн 6 өдөр ажиллах явуулын машины тусламжтай дахивар хуванцар савыг цуглуулж, ангилсан дахиврыг бэлтгэх тоног төхөөрөмж бүхий цэг ажиллуулан дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлнэ. Дараагаар цугларсан хуванцар саваар хатуу Pet үрэл бий болгон хүнсний зориулалттай хуванцар сав үйлдвэрлэнэ.
“Эс и эс эл солюшин” ХХК өнгөрсөн онд аймгийн хэмжээнд нийт 90 тонн хуванцрыг татан авч чадсан нь манай аймагт гарч буй хуванцрын хэрэглээний 20 орчим хувь юм. Энэ жил уг ажлын үр дүнг ахиулан 40-46 хувьд хүргэнэ гэв. ААНБ болон иргэд та бүхнийг хаягдал хуванцраа ангилан дахин боловсруулж байгаль орчиндоо үнэтэй хувь нэмэр оруулахыг уриалж байна.