Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ХОНГОР СУМЫН НУТАГТ 1059ГА ТАЛБАЙД ОЙН ЗУРВАС БАЙГУУЛНА

2024.11.22
69 үзсэн
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан ”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Дархан-Уул аймаг, “ОРДА ВЭЛФ” ХХК гурван талт хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Гэрээний хүрээнд 2025-2027 онуудад Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 1059га талбайд ойн зурвас байгуулах юм. Эхний ээлжид ирэх онд Хонгор сумын нутаг Хараа голын эрэг дагуух 102га талбайд Татмын ойжуулалтын ажлыг хийхээр төлөвлөөд байна.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт хуурайшилтаас шалтгаалан голын эрэг дагуух бургасан ой устаж үгүй болж байгааг уг төслөөр дамжуулан сэргээх юм.
Төсөл эхлүүлэх, цаашид тогтвортой хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэрийг 5 жилийн туршлагатай “Орда Вэлф” ХХК хариуцан ажиллана. Компаний зүгээс 2025 оны 1-р улиралд эхний санхүүжилтийг татан төвлөрүүлнэ гэв. Уг ажил хийгдсэнээр уур амьсгалын өөрчлөлтөд голлох нөлөө үзүүлэгч хүлэмжийн хийг бууруулах, нүүрстөрөгчийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх мөн Дархан-Уул аймгийн байгаль, экологид эерэг нөлөө авчрах юм.