Монгол Улсын Шадар сайдтай Дархан-Уул аймгийн Засаг даргын байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангуулах хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас манай аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Энэ хүрээнд өнөөдөр /2023.06.17/Хонгор сумын иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг хийж 28 гэр, 7 асар, 7 автобус, зөөврийн 2 вагончигийг хээрийн зориулалтаар бэлтгэн 800 гаруй иргэнийг шилжүүлэн байрлуулж, төрийн бүхий л шатны үйлчилгээг иргэдэд үзүүллээ.

