Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Хараа голын үерийн усанд автсан айл өрхийн гэр байшин, хашаа, гудамж, зам талбайн ариутгал халдваргүйтгэлийн ажил эхэллээ

2023.07.17
53 үзсэн

Үерийн улмаас айл өрхүүд болон гадна гадаа бие засах газар, бохирын цооног руу ус нэвчин орж хөрсний болон орчны бохирдол үүсэх эрсдэлд ороод байна.
Үүнээс урьдчилан сэргийлж Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газар, Дархан сумын 2,3 дугаар баг хамтран тус сумын үерт өртсөн 90 гаруй айлын гэр, байшин болон гадна бие засах газар, хашаа хороонд ариутгал халдваргүйтгэлийг хийж, эрүүл мэндийн зөвлөмж мэдээлэл хүргэн ажиллаж байна.
Хөрс, орчны бохирдол нь хүний эрүүл мэндэд цусан суулгац, балнад нян, гэдэсний халдвар зэрэг олон төрлийн өвчлөл үүсгэх сөрөг нөлөөтэй юм.
Иргэд та бүхэн Ундны усыг баталгаатай газраас авах, Ил задгай булаг шандын ус, гар худгийн усыг хүнсэнд хэрэглэхгүй байх, Үерийн усаар бохирдсон хүнсний бүтээгдэхүүнийг шууд устгах, Аяга таваг хоолны хэрэгслийг зориулалтын угаагч бодисоор угааж битүү шүүгээнд хадгалж, ялаа болон бусад шавж ойртохоос сэргийлэхийг Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.