Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Ханбогд кашмер ХХК манай аймагт ноолуурын үйлдвэр байгуулна

2023.05.22
97 үзсэн

 

Ханбогд кашмер ХХК нь Итали улсын хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймагт ноолуур ээрэх, самнах үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна.
Аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат тус компаний удирдлагууд болон хөрөнгө оруулагч, барилга байгууламжийн зураг төслийн баг хамт олныг өнөөдөр /2023.05.22/ хүлээн авч уулзлаа.
Тэрбээр уг төслийг манай аймагт хэрэгжүүлснээр Үйлдвэр технологийн паркийн тухай хуулийн хүрээнд орон нутгийн удирдлагуудаас бүх талаар дэмжих бөгөөд тус байгууллагын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 45 хувь орон нутагт үлдэхээс гадна 200 гаран ажлын байр бий болох зэрэг олон ач холбогдолтойг онцоллоо.
“Ханбогд Кашимер” компани нь 1998 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд байгуулагдсан цагаасаа дэлхийд танигдсан брендүүдийн өндөр зэрэглэлийн чанарын шаардлагад нийцсэн самнасан ноолуурыг 20 гаруй жилиийн турш Англи, Итали, Хятад, Герман, Энэтхэг, Япон, Солонгос зэрэг улсуудад бэлтгэн нийлүүлсээр ирсэн. “Ханбогд Кашимер” компани нь 400 гаруй ажилчидтай үйл ажиллагаагаа явуулдаг ба бид жилд 1000 тн самнасан ноолуур боловсруулах, 100,000 ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай тогтвортой, чанартай ноолуурыг бэлтгэн нийлүүлдэг үйлдвэрлэгч юм.