Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Хайртай номын зохиолчидтойгоо уулзах боломжийг “Номтой Дархан-2023” өдөрлөг олгож байна

2023.11.04
95 үзсэн

 

Соёлын бүтээлч сар аяны хүрээнд Дархан-Уул аймгийн Хүүхдийн номын ордноос зохион байгуулж буй “НОМТОЙ ДАРХАН-2023” өдөрлөг Залуучууд театрт эхэллээ.
Өдөрлөгт:
НОМЫН ХУДАЛДАА, ҮЗЭСГЭЛЭН
ЗОХИОЛЧДЫН ГАРЫН ҮСЭГТЭЙ
30-50% ХЯМДРАЛТАЙ ХУДАЛДАА
Урилгаар Улаанбаатар хотоос:
СГЗ зохиолч Б.Шүүдэрцэцэг: “Домогт Ану хатан” “Уулсын домог Хотулун”, “Хотол цагаан гүнж”, “Үүлэн хээтэй орчлон”,
СГЗ зохиолч Б.Сарантуяа: “Сорхугтани”, “Самар хатан”, “Тогосын цөс”, “Сондгой цагаан сувд” романууд,
УГЗ зохиолч Б.Пүрэвдорж: “Даянчийн хяслан”, “Могой боолт”, “Билгүүн хөх салхи” тэргүүт зохиолууд,
СГЗ зохиолч Д.Жамъян: “Чорос”, “Өгөдэй хаан”, “Хубилай хаан”, Шаналант Хөх мөрөн тэргүүт романууд,
 Болор цомын эзэн, Д.Нацагдоржийн шагналт модернист яруу найрагч Д.Галсансүх: “Бурханд хэлэх зөвлөгөө”, “Хагас реалист шүлэг” тэргүүт номууд,
 Д.Нацагдоржийн шагналт Н.Мандал: “Хадан хотын нууц”, “Солонгон хотын нууц”, “Болсон явдал” зохиолууд,
Зохиолч Х.Дуламсүрэн: “Зүүд сахигч”, “Амьдралын урсгал”, “Учрах тавилан”, “Хүсэл хяслын заагт” романууд,
МЗЭ-ийн шагналт С.Батжаргал: “Намрын шөнийн зүүд”, “Ойгул Хаймиш хатан”, “Чин бишрэлт хатан” романууд,
МЗЭ-ийн шагналт Ш. Солонго: “Хэнгэрэг”, “Хагацсан нутаг”, “Улаан судар”, “Шамбалын цэнхэр салхи” тэргүүт туужис,
МЗЭ-ийн шагналт Э.Амарзаяа: “Миний Супер найз”, “Баяртай Хикикомори”, “Сонгогдоогүй Краш”, “Манай гэрийн нууц” тэргүүт хүүхдийн шилдэг зохиолууд,
Нэрт орчуулагч Б.Нямдорж: “Тахлын үеийн дурлал”, “Гунигт янхнуудаа дурсахуй”, “Цайлган Эрендира” шилмэл романууд,
Г.Сэр-Одын шагналт Б.Дэлгэрцэцэг: “Удвал”, “Нисдэг цэцэг”, “Үүлсийн дундах оргил” туужууд,
МЗЭ-ийн шагналт Ч.Наранцэцэг: “Тунгалаг өнгө”, “Өөр”, “Хотын нохой” тэргүүт хүүхдийн зохиолууд,
Хүүхдийн зохиолч О.Өнөрцэцэг: “Шидтэнүүдийн Сургууль” 1-5 дэвтэр, “Сүнстэй ярилцагч” хүүхдийн зохиолууд,
Хүүхдийн зохиолч П.Наранбаатар: “Элдэвтэй үлгэрүүд”, “Хөвдөг морьд”, “Арван зургаан таягт” тэргүүт зохиолууд,
Залуу зохиолч Ч.Түвшинбилэг: “Царай муутай ээж”, “Аатай гоё зүүд” номууд,
Минималист номын зохиогч Б.Хулан: “Цагийн менежмент”, “Сэтгэх урлаг”, “Минималист” тэргүүт номууд,
Урлаг судлаач, сэтгүүлч Р.Оюунжаргал: “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” номууд,
Сэтгэл зүйч Д.Мөнхцэцэг: сэтгэлзүйн зөвлөгөөний шилмэл номууд тэргүүтэй олон зохиолч, уран бүтээлчид болон
“AMARZAYA’S BOOK” паблишн,
“АМАР ӨРГӨӨ” паблишн,
“WHITE HOUSE” паблишн,
 “УРЛА, ТОГЛО” бренд,
“АНАР” НОМЫН ДЭЛГҮҮР зэрэг нэрт зохиолчид, хэвлэлийн газрууд хүрэлцэн ирлээ.