Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ХАА-Н СУРГУУЛИЙН ХАРЬЯА ДАРХАН-УУЛ АЙМГИЙН УРГАМАЛ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ХҮРЭЭЛЭН НЬ ТАРИМАЛ УРГАМЛЫН ТОРГОН ҮР ҮРЖҮҮЛЭХ ТУСГАЙ ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА

2024.09.13
88 үзсэн

МУЗГ-аас барьж буй бодлого, хүнсний хангамжийг сайжруулах, эрүүл хүнсээр иргэдийг хангах Монгол улсын ерөнхийлөгчөөс санаачилсан ажлын хүрээнд УГТХ-ийн үйл ажиллагааг салбар яамнаас дэмжин ажиллаж байна. Энэ хүрээнд УГТХ-нд таримал ургамлын үр үржүүлэх тусгай эрхийг баталгаажуулан гэрчилгээ олгож, үр үржүүлгийг шинэ шатанд гаргахаар хүрээлэнгийн материаллаг бааз техник технологийг сайжруулж, үр үйлдвэрлэлт, хадгалалт, борлуулалт, хувиарлалтын системийг боловсронгуй болгохоор хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.

Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн хүрээлэн 1200га эргэлтийн талбайтай. Улаан буудай, төмсний шинэ сортуудыг гарган нутагшуулан үр  үйлдвэрлэлийн 30 гаруй хувийг хангаж байна. Жилд 3-4 сортын улаан буудайн 400-450 тонн супер элит үр үйлдвэрлэдэг. Цаашид үр үржүүлгийн компаниудтай хамтран ажилласнаар дотоодын хэрэгцээг тогтмол хангах боломж бүрдэж байна.

Ургамал, газар тариалангийн шинжлэх ухааны салбарын тэргүүлэх эрдэмтэд, профессоруудын туурвисан “Буудайн ганд тэсвэртэй Дархан-144 сорт” сэдэвт бүтээл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн шагнал хүртсэн билээ. Монгол орны байгаль экологи, цаг уурын онцлогт дасан зохицсон буудайн селекцийн ажлыг өргөжүүлэн хөгжүүлж, ганд тэсвэртэй, арвин ургацтай шинэ сортын буудай гарган авч, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэн, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулж байгаа Ургамал, газар тариалангийн шинжлэх ухааны салбарын тэргүүлэх эрдэмтэд, профессоруудад ХХААХҮЯ-ны Сайд Ж.Энхбаяр энэ үеэр хүндэтгэл үзүүллээ.