Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ХАА-Н САЛБАРЫН БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД 3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2025.05.24
23 үзсэн
“Шинэ хөдөө” төслийн хүрээнд 3 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 90 гаруй нэр төрлийн хөдөө аж ахуйн зориулалттай техник тоног төхөөрөмжийг Дархан-Уул аймгийн газар тариалан эрхлэгчид болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд албаныхан өнөөдөр хүлээлгэн өглөө. ХАА-н салбарт үйл ажиллагаа эрхлэгчдээс гарсан саналын дагуу гурван улирлын хүлэмж, хадлангийн болон усалгааны иж бүрдэл, трактор зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмж, машин техникийг ийнхүү нийлүүлж байна.
Ингэснээр хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
“Шинэ хөдөө” төслийн хүрээнд 2024 оны улсын төсөвт 3 тэрбум төгрөгийг суулгаж өгсөн УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Г.Дамдинням нарт хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчид талархаж байгаагаа уламжиллаа.