Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Физикийн туршилтат хичээлийн багцыг ЕБ-ын 18 сургуульд олголоо

2024.01.12
59 үзсэн

Дархан-Уул аймагт хэрэгжиж буй Боловсрол-2032 хөтөлбөрт багшийг хөгжүүлэх, сурагчдыг, сурах орчныг сайжруулах гэсэн 3 үндсэн зорилтыг тавиад буй. Энэ хүрээнд сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор физикийн туршилтад хичээлийн иж бүрдэл хэрэглэгдэхүүнийг ЕБ-ын 18 сургуульд олголоо.

Уг багц нь 6 голлох бүрдлүүдээс бүрдсэн бөгөөд хүүхдийн зохион бүтээх сэтгэлгээ, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх зорилготой.

Япон-Монголын эрдэмтэд хамтран Монгол Улсын Оюуны өмчийн газрын зохиогчийн эрхтэй физикийн сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулжээ. Улмаар МУБИС нь гарааны компанийг байгуулж, физик сургалтад ашиглагддаг импортоор өндөр үнээр авдаг сургалтын багаж хэрэгслүүдийг дотооддоо үйлдвэрлэсэн юм.

Тус “Гарааны инновацид суурилсан сургалтын хэрэгсэл” ХХК-тай АЗДТГ байгуулсан гэрээний дагуу 65 багцыг өнөөдөр хүлээлгэн өгч, багц хэрэглэгдэхүүнийг хэрхэн ашиглах талаарх сургалтыг зохион байгууллаа.

Багцад цахилгаан тэжээлийн блок, дохионы генератор, туршилтад хичээлийн зааварчилга, гарын авлага зэрэг багтжээ.