Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

УХААЛАГ ТООЛУУРЫГ ДАРХАНД АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА

2024.09.10
134 үзсэн
Цахим шилжилтийн хүрээнд Дархан-Уул аймагт “Дархан хотын цэвэр усны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх ухаалаг тоолуур нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Дарханы айл өрхүүд болон ААНБ-дад LXSG загварын алсын зайн удирдлагатай хүйтэн усны ухаалаг тоолуурыг суурилуулж эхэлсэн. Ингэснээр хэрэглэгч усны хэрэглээгээ бүрэн хянах, үр ашиггүй усны зарцуулалтыг багасгах зэрэг олон давуу тал бий болж байгаа юм.
“Дижитал Дархан”өдөрлөгийн хүрээнд өнөөдөр /2024.09.10/ Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү болон албаны бусад хүмүүс Дархан Ус суваг ХК-ийн удирдлагуудтай уулзан ухаалаг тоолуурын системтэй танилцаж шаардлагатай мэдээллийг авсан юм.
“Цахим Дархан” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн дижитал шилжилтийг эрчимжүүлэхээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд Дархан-Уул аймагт олон ажил, арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлсэн. Тухайлбал Смарт Дархан, Дижитал Дархан, Цахим аймаг хөтөлбөрийн хүрээнд:
-Төрийн байгууллагын дотоод удирдлагын систем
-Эрсдэл аппликэйшн
-Иргэдийн индэр аппликэйшн
 -И-Дархан цахим хуудас
Үнэлгээний хороо унагаах системийг тус тус нэвтрүүлэн ажиллаж байна.
Нэвтрүүлсэн системүүдийг салбарын сайд сайшаагаад цаашид цахим шилжилтийг эрчимжүүлж, төрийн болон бусад үйлчилгээг иргэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хурдан шуурхай, чирэгдэлгүй авах боломж нөхцөлийг бүрдүүлэх, орон нутагт дутмаг байгаа цахим технологийн салбарын мэргэшсэн, чадварлаг хүний нөөцийг бэлтгэх зэрэг тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд төр засгаас бодлогоор дэмжин анхааран ажиллахыг салбарын сайд онцоллоо.