ДАРХАН хот үүсч хөгжсөний 60 жилийн ойг тохиолдуулан, ДАРХАН хотод төрж өссөн, эцэг эхээс хайрласан ДАРХАН хэмээх нэртэй одоо Дархан-Уул аймагтаа амьдарч буй 5 иргэнд Улсын бүртгэлийн хэлтсээс өнөөдөр /2021.10.15/ ДУРСАМЖ хадгалуулсан юм.
Тус хэлтсийн дарга М.Хувьзаяа: Эдгээр иргэдэд түүхт ойн баярын мэндийг хүргэж амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, Дархан хотынхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулан эцэг эхээс хайрласан алдар нэр, төрөлх хотынхоо ДАРХАН хэмээх нэрийг өндөрт өргөж явахыг хүсэн ерөөөлөө.
Мөн тус хэлтсийн хамт олон хотынхоо ойг тохиолдуулан ажлын байраа тохижуулж, чимэглэн албан хаагчид төрийн үйлчилгээ авсан хүн бүрт Дархан хотын баярын мэнд дэвшүүлж хотын товч түүхийг бичсэн бэлгийг өгч үйлчилж байна.