Онцгой байдлын ерөнхий газраас Дархан-уул аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль “Ослын удирдлагын тогтолцоо” сэдэвт удирдах бүрэлдэхүүний танхимын сургалтаар эхэллээ.
Удирдах бүрэлдэхүүний сургалт нь хоёр үе шаттай бөгөөд “Тохиолдлын үеийн удирдлагын тогтолцоо” сэдэвт сургалтыг ОБЕГ, ЭМЯ, ХӨСҮТ, ДЭМБ-ын сургагч багш нар удирдан зохион байгууллаа.
Сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” сэдвээр илтгэл танилцуулсан бол ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнүүд Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаар тушаалаар шинэчлэн баталсан “Болзошгүй гамшиг осол, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдалд хүргэж болзошгүй үйл явдлын үед олон эх сурвалж ашиглан салбар хооронд мэдээ, мэдээлэл солилцох журам”-ын хүрээнд удирах бүрэлдэхүүнд мэдээлэл өгч байна.
Сургалтад Хойд бүсийн Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Төв аймгуудын Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газрын удирдах бүрэлдэхүүн хамрагдаж байна.