Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

“Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа- хүнс үйлдвэрлэл эрхлэгчдийн нэтворкинг форум” зохион байгуулагдлаа

2024.01.24
103 үзсэн

 

Аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат Форумыг нээж хэлсэн үгэндээ:
“Төр засаг, орон нутаг нь ард иргэд, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжиж, бодлого нь тодорхой, дэмжлэг нь оновчтой, санхүүжилт нь хүртээмжтэй байж, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, төр-хувийн хэвшлийн түншлэлийг дээд зэргээр сайжруулж, сэтгэл гарган хамтран ажиллах ёстой.
Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх нэг гол ажил нь энэхүү форум бөгөөд салбар салбарын төлөөллүүд хамтран оновчтой шийдэлд хүрэх нь гол үр дүн юм.
Дарханчууддаа хандаж, эх орон орон нутагтаа үйлдвэрлэсэн хоол хүнс, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авдаг эх оронч хэрэглэгч байхыг Дарханчууддаа уриаллаа. “
Хэлэлцүүлгийн үеэр Дархан Уул аймагт хүнсний үйлдвэрлэл эрхлэгч иргэн аж ахуй нэгжүүдэд зориулсан сургалт мэдээллийг өгч, үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг дэмжих зорилгоор бүтээгдэхүүн танилцуулах үзэсгэлэнг дэлгэжээ.
Форумыг: Аймгийн ЗДТГ, ИТХ, Европын холбооны хамтарсан санхүүжилттэй Найрамдал төсөл, Аймгийн ЖДҮ ГАЗКАР Ххааг, Монголын Худалдаа аж үйлдвэрийн салбар танхим хамтран зохион байгууллаа.