Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ЕБС-ИЙН МАТЕМАТИКИЙН БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛНА

2025.03.11
15 үзсэн

“Боловсрол-2032” хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн Математикийн багш нарыг чадавхжуулах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулна. Аймгийн хэмжээнд төрийн өмчид 79 багш, хувийн хэвшилд 23 багш, мэргэжлийн боловсролын сургуульд 8 багш нийт 110 математикийн багш ажиллаж байна. Үүнээс 40 орчим хувь нь 15 хүртэлх жил багшилсан туршлагатай. Эдгээр 15 хүртэлх жил ажилласан залуу багш нарыг сургалтад зайлшгүй хамруулах бол 15-с дээш жил ажилласан багш нар өөрсдийн хүсэлтээр хамрагдах боломжтой.

Сургалт 1 жилийн хугацаанд 3 удаа зохион байгуулагдана. Энэ үеэр багш нарын дунд ур чадварын уралдаануудыг мөн явуулах юм. Сургалтад Дархан-Уул аймаг дахь заах арга зүйн туршлагатай багш нар, Улаанбаатар хотоос мэргэжлийн багш нарыг урьж хамтран ажиллана. Эхний ээлжийн сургалт 2-р улирлын сурагчдын амралтаар буюу 4-р сарын 7-11-ний хооронд 5 хоногийн хугацаатай явагдана.

Аймгийн хэмжээнд жил бүр нийт төгсөгчдийн дйилэнх буюу 70 орчим хувь нь математикийн хичээлээр элсэлтийн шалгалт өгдөг гэсэн судалгаа байна. Иймд тус хичээлийн багш нарыг чадавхжуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

Сүүлийн үед төрийн өмчийн багш нар хувийн хэвшилд ажиллах сонирхолтой болсон. Иймд төрийн өмчийн сургуульд туршлагатай шилдэг багш нараа авч үлдэхийн тулд нийгмийн баталгааг нь бодлогоор хангана гэлээ. Тухайлбал энэ жилээс тус хичээлийн багш нарын амьдрах орон сууцны урьдчилгаанд хөнгөлөлт эдлүүлэх хөтөлбөрийг зарлана гэж аймгийн Засаг дарга мэдэгдлээ.