“Алтан тооно хөгжил” ХХК-ийн хамт олон 9 хоногийн өмнөөс эхлэн Эрүүл мэндийн сайн үйлсийн аяныг явуулж эхэлсэн байна. Тэд өнгөрсөн өдрүүдэд Хөвсгөл, Эрдэнэт аймгийн Төрөх тасаг, сэхээн амьдруулах тасагт амьсгалын аппарат, хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодис бэлэглэжээ. Өнөөдөр /2021.10.18/ манай аймгийн Төрөх тасагт зөөврийн амьсгалын аппарат, хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодис бэлэглэлээ. Та бүхэндээ Дарханчуудынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье.