Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2-д заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймгийн салбар зөвлөлд ирүүлсэн удирдах, гүйцэтгэх албан тушаалын нийт 24 сул орон тооны зарыг нийтлэв.
Төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллах хүсэлтэй төрийн жинхэнэ албан хаагчийг цахимаар бүртгүүлнэ.
#Бүртгүүлэх_хугацаа: Шилжин ажиллах хүсэлтийг тухайн байгууллагын цахим хаяг (зард дурдсан цахим хаяг)-аар 2024 оны 06 дугаар 19-ний өдрөөс 06 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.
Бүрдүүлэх баримт бичиг:
- Шилжин ажиллах хүсэлт
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэх;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах/;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
- Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт;
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт;
- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
- Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн, түр чөлөөлөгдсөн, халагдсан шийдвэр;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт.
- Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх
- Сүүлийн гурван удаагийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ;
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН дАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ.
Холбоо барих дугаар 70373756
[:]