Монгол Улсад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жил, Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль хүртээлээ. Шагналыг өнөөдөр /2025.05.05/ ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр гардуулан өгч баяр хүргэлээ. Энэ өдөр Дархан-Уул аймгийн ХХААГ-аас 8 хүн, УГТЭШХ-ээс 2 хүн шагнуулсан юм.
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
– Дархан-Уул аймгийн ХХААГ-ын дарга Т.Ганболд
– Ахмад ажилтан Б.Оюунтөгс нарыг,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
– ХХААГ-ын Хяналтын хэлтсийн дарга Б.Энхболд
– Мэргэжилтэн Д.Амарсоёл
– Хяналтын улсын байцаагч П.Энхтүвшин
– Мэргэжилтэн Б.Лхагвасүрэн
– Жолооч Ц.Эрдэнэбат
– Үйлчлэгч Г.Отгонбулаг нарыг тус тус шагналаа.

Мөн Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Т.Атарсайхан, Эрдэм шинжилгээний ажилтан П.Гэрэлтуяа нар Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаалаа. Монгол Улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, ХХАА-н салбарт мэдлэг оюун, хөдөлмөр зүтгэлээ зориулан яваа та бүхэндээ Дарханчуудынхаа өмнөөс халуун баяр хүргэе.