Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

“Төвийн бүсийн түншлэл-2023” үзэсгэлэн худалдаанд өргөнөөр хүрэлцэн ирж үйлчлүүлэхийг урьж байна

2023.10.12
41 үзсэн

Дархан хотын 62 жилийн ой, “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулж буй үйл ажиллагаануудын нэг нь тус арга хэмжээ юм.
Энэ сарын 12-14-ний өдрүүдэд 3 хоногийн турш болох үзэсгэлэн худалдаанд Дарханаас гадна Улаанбаатар, Сэлэнгэ, Завханаас бизнес эрхлэгчид хүрэлцэн ирж оролцож байна. Нийт 100 аад иргэн, ААНБ бараа бүтээгдэхүүнээ дэлгэн тавьж, сурталчлан Дарханчууддаа хямд үнэ, чанарыг амлан худалдан борлуулалтаа хийж байна.
Залуучууд театрын дотор доод давхарт хүнсний бүтээгдэхүүн, технологийн компани, төрийн банк, ХХҮГ зэрэг байгууллагуудын үйлчилгээ явагдаж байна. Дээд давхарт арьс, ноолууран эдлэл зэрэг төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байна.
Гадна худалдааны гудамжид эх орны хөрсөнд тарьж ургуулсан хүнсний ногоо, ХАА-н бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явагдаж байна.
ТӨВИЙН БҮСИЙН ТҮНШЛЭЛ-2023 үзэсгэлэн худалдааны Ерөнхий зохион байгуулагчаар:
*Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Дархан-Уул аймаг дахь салбар танхим
*Дархан-Уул аймгийн Засаг Даргын Тамгын газар
Хамтран зохион байгуулагчаар:
*Жижиг дунд үйлдвэрийн газар засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
*ДУА-ийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газар,
*ДУА-ийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний газар,
*ДУА-ийн Стандарт, Хэмжилзүйн Хэлтэс
Дэмжигч байгууллага: Залуучууд театр ажиллаж байна.
Дарханчууд та бүхнийг хүрэлцэн ирж хүссэн бараа бүтээгдэхүүнээ нэг дороос хямд үнээр худалдан авахыг урьж байна.