ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
АЛСЫН ХАРАА:
Мэдлэг чадварт суурилсан мэргэшсэн захиргааны байгууллага болох.
ЭРХЭМ ЗОРИЛГО:
Оновчтой бодлого, зохицуулалтаар хангах замаар аймгийнхаа
хөгжилд дэмжлэг үзүүлэх.
Үйл ажилагааны эрхэм зорилго: Мэргэшлийн өндөр түвшний, цаг үеэ олсон зөвлөгөө,
бүх талын дэмжлэгээр аймгийн Засаг даргыг шуурхай хангах, Тамгын газрын тасралтгүй,
хэвийн, үр ашигтай ажиллагааны зохистой орчин бүрдүүлэх.
ЭРХЭМЛЭХ ЗАРЧИМ:
Тус аймгийн Засаг даргын Тамгын газар нь өөрийн эрхэм зорилгоо бүрэн хангахын тулд
дараах зарчмуудыг эрхэмлэн ажиллана. Үүнд:
1. Аймгийн хөгжийн тархи нь байх
2. Сурч хөгжих замаар мэдлэг, чадварыг бий болгох
3. Бүтээлч байх
4. Хэрэглэгчдийг баримжаалсан байгууллага байх
5. Төрийн жинхэнэ /мэргэшсэн/ түшмэдийн алба байх
6. Аливаа улс төр, хоосон амлалтаас ангид байх
МАНДАТ ШИНЖИЛГЭЭ:
Засгийн газрын 2018 оны 22 дугаар тогтоолоор батлагдсан чиг үүрэг дахин хуваарилах аргачлалд тусгаснаар “чиг үүрэг” гэдэг нь төрийн байгууллагад хуулиар тогтоосон эрх мэдлийн хүрээнд тодорхой үр дүнд хүрэх зорилгоор хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны тогтвортой чиглэл юм. Иймд мандат нь төрийн байгууллагын хуулиар олгосон чиг үүрэг, эрх хэмжээтэй холбоотой байдаг.
Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын стратеги төлөвлөгөөг боловсруулах ажлын мандатын буюу чиг үүргийн шинжилгээг хийхдээ Засгийн газрын 2020 оны 216 дугаар тогтоолоор батлагдсан “Стратеги төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангах журам”, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Стратеги төлөвлөгөө боловсруулах аргчлал”-ыг мөрдлөг болгон Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын мандат шижилгээг хийж гүйцэтгэлээ.
Аймгийнхаа эдийн засаг, нийгмийг хөгжлийг хангах стратегийг төлөвлөх, оновчтой бодлого боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулалт хийх, бодлогын хэрэгжилтийн явц байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үр дүнг нь үнэлж, дүгнэх, нутгийн захиргааны байгууллагыг мэргэжлийн удирдлагаар хангах, төрийн албаны стандартыг хангуулах, иргэдэд захиргааны үйлчилгээг үзүүлэх замаар аймгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах үүргийг аймгийн Засаг даргын Тамгын газар хүлээнэ.
Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар:
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар мөн. Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтооно.” Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар байх бөгөөд доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэжээ.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хамаарах ерөнхий болон үндсэн чиг үүргийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу тодорхойлж, дэд чиг үүргийг тодорхойлохдоо салбарын хуулиудыг мөрдлөг болгов.
Нэг. Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын ерөнхий болон үндсэн чиг үүргийг тодорхойлох
Ерөнхий 8 чиг үүрэг: МУЗЗНДНТУТХ-ийн 67 дугаар зүйл
- Нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратеги төлөвлөлт, хөтөлбөр, төслийг боловсруулах;
- Засаг даргын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах;
- Хурал, Засаг дарга, доод шатны нутгийн захиргааны байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангах;
- Хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох;
- Тамгын газрын бичиг хэргийг хөтлөх, байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;
- Төрийн захиргааны ажилтныг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах;
- Тухайн шатны Хурлын хэвийн үйл ажиллагааг ханган үйлчлэх;
- Татварын алба хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан мэдээллийг гаргаж өгөх.
Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын үндсэн чиг үүрэг
Хүснэгт 1
д/д | Үндсэн чиг үүрэг | Хуулийн нэр заалт | Хэрэгжүүлэгч нэгжийн нэр |
1.Нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратеги төлөвлөлт, хөтөлбөр, төслийг боловсруулах; | |||
1.1 | Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх стратеги төлөвлөлт хийх | МУЗЗНДНТУТХуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1 | Хөгжлийн бодлого, төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс |
1.2 | Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, хөтөлбөр, төслийг боловсруулах | МУЗЗНДНТУТХуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1 | Хөгжлийн бодлого, төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс |
2.Засаг даргын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах; | |||
2.1 | Засаг даргын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх | МУЗЗНДНТУТХуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2 | Бүх хэлтэс |
2.2 | Засаг даргын үйл ажиллагаанд техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх | МУЗЗНДНТУТХуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2 | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс |
2.3 | Засаг даргыг ажилах нөхцөлөөр хангах | МУЗЗНДНТУТХуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2 | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс |
3.Хурал, Засаг дарга, доод шатны нутгийн захиргааны байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангах; | |||
3.1 | Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг шаардлагатай мэдээллээр хангах | МУЗЗНДНТУТХуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3 | Бүх хэлтэс |
3.2 | Аймгийн Засаг даргыг шаардлагатай мэдээллээр хангах | МУЗЗНДНТУТХуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3 | Бүх хэлтэс |
3.3 | Доод шатны нутгийн захиргааны байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангах | МУЗЗНДНТУТХуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3 | Бүх хэлтэс |
4.Хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох; | |||
4.1 | Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх | МУЗЗНДНТУТХуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4 | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс |
4.2 | Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах | МУЗЗНДНТУТХуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4 | Бүх хэлтэс |
4.3 | Засгийн газрын шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавих, үр дүнг тооцох | МУЗЗНДНТУТХуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4 | Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс |
4.4 | Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх | МУЗЗНДНТУТХуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4 | Бүх хэлтэс |
4.5 | Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах | МУЗЗНДНТУТХуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4 | Бүх хэлтэс |
4.6 | Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавих, үр дүнг тооцох | МУЗЗНДНТУТХуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4 | Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс |
4.7 | Аймгийн Засаг даргын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх | МУЗЗНДНТУТХуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4 | Бүх хэлтэс |
4.8 | Аймгийн Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах | МУЗЗНДНТУТХуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4 | Бүх хэлтэс |
4.9 | Аймгийн Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавих, үр дүнг тооцох | МУЗЗНДНТУТХуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4 | Бүх хэлтэс |
4.10 | Хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд хяналт тавих | МУЗЗНДНТУТХуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4 | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс |
5.Тамгын газрын бичиг хэргийг хөтлөх, байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах; | |||
5.1 | Тамгын газрын бичиг хэргийг хөтлөх | МУЗЗНДНТУТХуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс |
5.2 | Байгууллагаас ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах | МУЗЗНДНТУТХуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс |
5.3 | Иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах | МУЗЗНДНТУТХуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс |
6.Төрийн захиргааны ажилтныг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах; | |||
6.1 | Төрийн захиргааны ажилтанг бэлтгэх, давтан сургах | МУЗЗНДНТУТХуулийн 67 дугаар зүйлийн 67.1.6 | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс |
6.2 | Төрийн захиргааны ажилтанг мэргэшүүлэх | МУЗЗНДНТУТХуулийн 67 дугаар зүйлийн 67.1.6 | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс |
6.3 | Төрийн захиргааны ажилтны ажиллах нөхцөлийг бүрдүүлэх | МУЗЗНДНТУТХуулийн 67 дугаар зүйлийн 67.1.6 | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс |
6.4 | Төрийн захиргааны ажилтны нийгмийн баталгааг хангах | МУЗЗНДНТУТХуулийн 67 дугаар зүйлийн 67.1.6 | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс |
7. Тухайн шатны Хурлын хэвийн үйл ажиллагааг ханган үйлчлэх; | |||
7.1 | Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хэвийн үйл ажиллагааг хангах, үйлчлэх | МУЗЗНДНТУТХуулийн 67 дугаар зүйлийн 67.1.7 | Бүх хэлтэс |
8.Татварын алба хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан мэдээллийг гаргаж өгөх. | |||
8.1 | Татварын алба хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан мэдээллийг гаргаж өгөх | МУЗЗНДНТУТХуулийн 67 дугаар зүйлийн 67.1.8 | Санхүү, төрийн сангийн хэлтэс |
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. дэх хэсэгт “Аймаг нь хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах, сумдын үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хяналтыг хэрэгжүүлэх нэгж мөн.” гэж заасан
Аймгийн Засаг даргын Тамгын газар нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах гүйцэтгэлд нь хяналт тавих үдсэн чиг үүргийнхээ хүрээнд Тамгын газрын үйл ажиллагаанд холбогдох зарим дэд чиг үүргийг хэрэгжүүлж байна.
Салбарын хуулиар тусгайлан заасан дэд чиг үүрэг
Хүснэгт 2
д/д | Дэд чиг үүрэг | Хуулийн нэр, заалт | Хэрэгжүүлэгч нэгжийн нэр |
1. | Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих | Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжлтэн авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалт | Нийгмийн бодлогын хэлтэс |
2. | Санал асуулгаар тавигдаж байгаа асуудлаар ард нийтэд таниулах, мэдээллээр хангах | Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь заалт | Мэдээлэл технологийн алба |
3. | Санал асуулга явуулах ажлын бэлтгэлийг зохион байгуулах | Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 11 дүгээрр зүйлийн 11.1 дахь заалт | Бүх хэлтэс |
4. | Сонгуулийн хороодын зохион байгуулалтыг хангах | Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалт | Хууль, эрх зүйн хэлтэс |
5. | Санал асуулгын хуудсыг хэвлүүлэх, холбогдох газарт нь хүргүүлэх | Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь заалт | Хууль, эрх зүйн хэлтэс |
6. | Санал асуулгын нэгдсэн дүнг гаргах, мэдээлэх | Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалт | Төрийн захиргааны удирлагын хэлтэс
Мэдээлэл технологийн алба |
7. | Согтууруулах ундааны үйлдвэрлэлд хяналт тавих | Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалт | Хууль эрх зүйн хэлтэс, Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс |
8. | Нутаг дэвсгэрийн батлан хамгаалах газрын ажлын аппратын хэвийн үйл ажиллагааг хангах | Даны байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь заалт | Цэргийн штаб |
9. | Залуучуудыг аюулгүй амьдрах, хөгжих, орчныг бүрдүүлэх | Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 21 дүгээр зүйл | Нийгмийн бодлогын хэлтэс
|
10. | Орон нутагт зохион байгуулах сонсголын олон нийтэд мэдээлэх | Нийтийн сонсголын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь заалт | Мэдээлэл технологийн алба |
11. | Нийтийн зориулалттай орон сууцны байшинд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих | Орон сууцны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь заалт | Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс |
12. | Захиалагч байх, худалдан авах ажиллагааг зохион байгуулах | Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.1, 4.2.2, 45.3 дахь заалт | Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс |
13. | Жендэрийн эрх тэгш байдлыг хангах | Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалт | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийгмйн бодлогын хэлтэс |
14. | Төсвийг захиран зарцуулах | Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.15 | Санхүү, төрийн сангийн хэлтэс |
15. | Нутаг дэвсгэрийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх статистикийн мэдээллийг бүртгэлжүүлэх, мэдээлэх | Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь заалт | Нийгмийн бодлогын хэлтэс |
16. | Нутаг дэвсгэрийн хэмжээнд цэргийн албанд татах үйл ажиллааг зохион байгуулах | Цэргийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх заалт | Цэргийн штаб |
17. | Цэргийн албанаас халагдсан хугацаат цэргийн алба хаагчийн тээвэр, хоол, хүнс, байрны зарлыг аймаг хүртэл хариуцан зохион байгуулах | Цэргийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх заалт | Цэргийн штаб |
18. | Нутаг дэвсгэртээ цэргийн бүртгэлийг зохион байгуулах | Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх заалт | Цэргийн штаб |
19. | Цэргийн бэлтгэл үүрэгтний дайчилгааны сургалт, сургуульд оролцсон тухай цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийх | Дайчилгааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь заалт | Цэргийн штаб |
Хоёр. Чиг үүрэгт хамтрагч талуудыг тодорхойлох
Аймгийн Засаг даргын Тамгын газраас бусад байгуулагатай харилцах эрх хэмжээний хүрээнд:
- Дээшээ чиглэлд дээд шатны байгуулага албан тушаалтнаас гаргасан бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд хяналт тавих үр дүнг тооцох, мэдээллээр хангах, үр дүнг тайлагнах, үйл ажиллагаандаа уялдуулан зохицуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх,
- Хэвтээ чиглэлд бодлогын удирдамжаар хангах, хамтран ажиллах, мэдээллээр хангах, хөтөлбөр төслийг зохицуулах, хяналт шижнилгээ хийх үр дүнг тооцох
- Доошоо чиглэлд нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах, үүрэг даалгаврын хэрэгжилтэд хяналт тавих, санал хүсэлтийг хүлээн авах, эргэх холбоогоор хангах, мэдээллээр хангах, үйлчилгээ үзүүлэх
- Дотогшоо чиглэлд стратегийн төлөвлөлт хийх, төсөл хөтөлбөр зохиох, тамгын газрын бичиг хэргийг хөтлөх, хэлтэс албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг тооцох
Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажилагаанд хамтрагч талууд
Зураг 1
Гурав. Чиг үүргийн хэрэгжилтийг тодорхойлох
Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт Удирдлага 3, төрийн захиргааны 40 албан хаагч, нийт 43 орон тоотойгоор ажиллаж байна. Ажлын байрны чиг үүргийн хувьд “Аймгийн Засаг даргын Тамгын газрын Стратеги”-тай уялдсан 60.92% буюу 315 үндсэн, 39.08% буюу 202 гүйцэтгэх нийт 517 чиг үүргийн ажлыг гүйцэтгэдэг бөгөөд энэхүү ажлын гүйцэтгэхэд 10200 хүн/өдөр зарцуулдаг гэсэн тооцоо судалгаа гарч байна.1
1 Д.Жаргалсайхан. Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ үнэлгээ. Судалгааны арга зүй, аргачлал, Дархан-Уул аймаг, 2017, 189 дэх тал
ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭ:
Засгийн газрын 2020 оны 216 дугаар тогтоолоор батлагдсан “Стратегий төлөвлөгөө болосвруулах, батлах, хэрэгжилтийг хангах журам”, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 дугаар тушаалаар батлагдсан “Стратеги төлөвлөгөө боловсруулах аргачлал”-д заасны дагуу Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын орчны шинжилгээг хийлээ.
Орчны шинжилгээний үндсэн зорилго нь байгууллагын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, цаашлаад тухайн байгууллагын стратегийн төлөвлөгөөний гол үндэслэл болж, байгууллагын дотоод, гадаад орчныг шинжлэх, давуу болон сул тал, боломж, эрсдэлийг судалгааны үндэслэлтэй тодорхойлоход оршино.
Байгууллагын бүтэц зохион байгуулалт: Монгол Улсын Үндсэн Хуулийн Жаран нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тамгын газрын бүтэц, орон тооны дээд хязгаарыг Засгийн газар нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтооно” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 377 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар нь дараах нэгж, бүтэц, зохион байгуулалтаар үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:
- Төрийн захиргааны удирдлагын хэлтэс /Төрийн үйлчилгээ мэдээллийн төвтэй/
- Хууль, эрх зүйн хэлтэс /Архивын тасагтай/
- Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс
- Санхүү, төрийн сангийн хэлтэс
- Хяналт-шинжиллгээ, үнэлгээний хэлтэс
- Нийгмийн бодлогын хэлтэс
- Цэргийн штаб
Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар нь 6 хэлтэс, нэг штаб, нэг тасаг, 2 төрийн үйлчилгээний нэгдсэн төвтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 377 дугаар тушаалыг үндэслэн аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01-А/28 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шиэнэчлэн баталж бүтцийн нэгж нь хэлтэс, тасгийн дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжлтнээс бүрдэнэ.
Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц
Зураг 2
Нэг. Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн үндсэн чиг үүрэг
- Аймгийн хэмжээнд төрийн удирлагын манлайллыг хэрэгжүүлэн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр бодлогын зөвлөгөө, дэмжлэгээр хангах
- Нутгийн захиргааны байгууллагын боловсон хүчний бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах
- Албан хаагчдыг сургах, мэргэшүүлэх, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангах
- Иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, түүнд судалгаа шинжилгээ хийх
- Хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангуулах, үр дүнг тооцох
- Аймгийн гадаад хамтын ажиллагаатай холбогдсон үйл ажиллагааг удирдан чиглүүлэх
- Тамгын газрын албан хэрэг хөтөлтийг эрхлэх
- Хэлтсүүдийн ажлын уяалдаа холбоо, хамтын ажиллагааг зохицуулах
Нийтийн үйлчилгээний нэгдсэн төвийн үндсэн чиг үүрэг
- Иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх
- Төрийн захиргааны байгууллагуудтай хамтран үйлчилгээг нэг цэгээс шуурхай, тэгш, нээлттэй үзүүлэх
Хоёр: Хууль эрх зүйн хэлтсийн үндсэн чиг үүрэг
- Нутгийн захиргааны байгууллагуудын эрх зүйн шийдвэрийн хууль эрх зүйн үндэслэлийг хангуулах,
- Аймгийн Засаг даргаас хууль хяналтын байгууллагатай харилцан ажиллах
- Засаг даргыг хууль эрх зүйн зөвлөгөө, дэмжлэгээр хангах,
- Хууль тогтоомжийг системчлэл
- Эрх зүйн сургалт сурталчилгааг зохион байгуулах
- Иргэдэд хууль тогтоомжийн лавлагаагаар үйлчлэх
Архивын тасгийн үндсэн чиг үүрэг
- Төрийн архивын үйл ажиллагааг эрхлэх
- Байгууллагуудын архивын ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах
Гурав. Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн үндсэн чиг үүрэг
- Монгол Улсын хөгжлийн бодлого, Загсийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, үндсэн чиглэлд үндэслэсэн аймгийн эдийн засгийн хөгжлийн стратеги, бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
- Үйлдвэрлэл үйлчилгээ худалдаа
- Байгал орчин, уул уурхай, аялал жуулчлал
- Дэд бүтэц /эрчим хүч, зам тээвэр, харилцаа холбоо/
- Хот байгуулалт, архитектур төлөвлөлт, газрын харилцаа
- Хүнс, хөдөө аж ахуй, газар тариалан
- Хөрөнгө оруулалт орон нутгийн өмчийн хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх
- Бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах хэрэгжүүлэх
- Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх
Дөрөв. Санхүү, төрийн сангийн хэлтсийн үндсэн чиг үүрэг
- Төсвийн төлөвлөлт, бүрдүүлэлт, хуваарилалт
- Төрийн сангийн зарлага, санхүүжилтийг гүйцэтгэх
- Төсөв санхүүгийн үйл ажиллагаанд эдийн засгийн шинжилгээ үнэлэгээ хийх
- Татварын орлогын төлөвлөлт, татвар хураалтын ажлыг зохион байгуулах
- Нийгмийн даатгал, хөрөнгө оруулалт, зээлийн бодлого, төлөвлөлт зохицуулалт
- Төсвийн байгуллага, аж ахуй нэгжийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа
- Засаг даргын дэргэдэх агентлагийн төсөв, санхүүгийн орлого, зарлагын үйл ажиллагаанд байнгын хяналт тавих
Тав. Нийгмийн бодлогын хэлтсийн үндсэн чиг үүрэг
- Аймгийн нийгмийн хөгжлийн стратеги, бодлогыг боловсруулах, төлөвлөх
- Боловсрол, шинжлэх ухаан
- Соёл, урлаг
- Эрүүл мэнд
- Нийгмийн халамжийн үйлчилгээ
- Хөдөлмөр эрхлэлт, ядуурлыг бууруулах
- Хүүхэд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадууд зэрэг хүн ам зүйн чиглэлээр бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах зөвлөгөө дэмжлэгээр хангах хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах
Зургаа. Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн чиг үүрэг
- Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт
- Нутгийн захиргааны байгууллагын бодлого боловсруулах
- Тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үйл ажиллагага үе шат бүрт хийгдэх хяналт-шинжилгээний ажлын цар хүрээг өргөжүүлэх, үр өгөөжийгй нэмэгдүүлэх
Долоо. Цэргийн штабын үндсэн чиг үүрэг
- Батлан хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомжийн биелэлтийг тайван болон онцгой нөхцөлийн үед зохион байгуулах
- Энэ чиглэлээр нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд мэргэшил, арга зүйн туслалцаа үзүүлэх
- Хэрэгжилтэд хяналт тавих
- Дотоод ажлын төлөвлөлт, зохион байгуулалттай холбогдсон асуулдаар шийдвэр гаргаж, штабын ажилтнуудыг мэргэжлийн болон захиргааны удирдлагаар хангах
Найм. Нийтлэг үйлчилгээний алба
- Засаг даргын Тамгын газрын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад туслах
Ес. Мэдээлэл технологийн алба
- Аймгийн нутгийн захиргааны байгууллагын бодлого, шийдвэрийг хэрэгжилтийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэх,
- Цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх
Дүгнэх нь:
Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 2-10/485 дугаар албан тоотоор Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 377 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлан, зарим албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн батлах шаардлага үүссэн.
2019 онд Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын батлагдсан бүтэц, орон тооны хүрээнд Төрийн албаны Зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” 157 дүгээр тогтоолоор 26 төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын тодорхойлолтыг хянан, “Батлах зөвшөөрөл” олгосон байна.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 377 дугаар тогтоолоор тус аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг нийт 7 хэлтэс, 46 хүртэл орон тоотой байхаар баталсан ба 5 хэлтэст өөрчлөлт орсон.
Төрийн захиргааны удирдлагын хэлтэст “Өрсөлдөөний зохицуулалт, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зэх зээлийн судалгаа хариуцсан мэргэжилтэн” шинээр нэмэгдсэн, Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын орон тоог тус хэлтсийн “ Засаг даргын зөвлөлийн хурал, шагналын асуудал хариуцсан мэргэжилтэн” –ээр солисон.
Хууль, эрх зүйн хэлтэст “ Үндэсний аюулгүй байдал, терроризмтой тэмцэх, ХАСХОМ хариуцсан мэргэжилтэн” шинээр нэмэгдсэн.
Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс”-ийн нэр “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс” болж өөрчлөгдсөн. Шинээр “Жижиг дунд үйлдвэр, аялал жуулчлалын бодлогын мэргэжилтэн” шинэ орон тоо нэмэгдсэн.
Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс”-ийн нэр “Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс” болж өөрчлөгдсөн.
Нийгмийн бодлогын хэлтэст “ Соёл, спортын бодлогын мэргэжилтэн” шинээр нэмэгдсэн.
Иймд дээрх 5 хэлтсийн нийт 4 төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолтыг шинээр батлуулахаар, 26 албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсрууллаа.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5 дахь хэсэг, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг, Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 377 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02, 03 дугаар тогтоол, Засгийн газрын 2019 оны “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай” 275 дугаар тогтоол, “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах тухай нийтлэг журам батлах тухай” хууль тогтоомжуудыг мөрдлөг болгосон.
Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” 01-А/28 дугаар захирамжаар Тамгын газрын хэлтсийн орон тооны хязгаарыг баталсан. Захирамжийн дагуу батлагдсан 7 хэлтэст төрийн захиргааны 39, төрийн тусгай 4, төрийн үйлчилгээний 3 орон тоотой байна.
Нийт орон тоо: 46 үүнээс:
- ТЗ- 39
- ТТ- 4
- ТҮ- 3 байна.
Төрийн захиргааны 39 албан хаагчдаас
ЗДТГ-ын дарга-1, хэлтсийн дарга – 7
гүйцэтгэх 27 орон тоо. Үүнээс:
-Хэвээр үлдээх-0 (дэс түшмэл)
-Шинээр батлах 4 албан тушаалын тодорхойлолт ( дэс түшмэл -4)
-Шинэчлэн батлах 26 албан тушаалын тодорхойлолт (дэс түшмэл -27)
- Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын гүйцэтгэх албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг хянах явцад нийтлэг гарсан алдаа нь албан тушаалд тавигдах тусгай шаардлагын туршлага хэсэгт “дэс болон туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх” шаардлагуудыг бууруулж “ Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно” гэсэн заалтыг оруулсан.
- Мэргэжил индексийг өргөн хүрээнд нээлттэй тавьж өгсөн. Зарим албан тушаалд мэргэжлийн индекс нэмсэн болно.
- Албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах явцад аймгийн холбогдох албан тушаалтнуудтай санал солилцох, тухай бүр өөрчлөлтийг хийлгэж, хянан ажилласан.
- Тус аймгийн Засаг даргын Тамгын газрын гүйцэтгэх 30 албан албан тушаалын тодорхойлолтын шинээр батлах 4, шинэчлэн батлах 26 албан тушаалын тодорхойлолтыг боловсрууллаа.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: Засаг даргын Тамгын газар Төрийн Захиргаа удирдлагын хэлтэс Ахлах мэргэжилтэн: А.Сувд-Эрдэнэ 203 тоот Утас: 7037-1212