Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ АШИГЛАН ДРОНООР МАЛ ТООЛЛОГЫН АЖЛЫГ ЯВУУЛНА

2024.12.06
68 үзсэн
Дархан-Уул аймаг 2023 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 1178 малчин, 921 мал бүхий өрхийн 261,286 толгой мал тоолуулсан. Малын төрлөөр авч үзвэл тэмээ 7, адуу 21938, үхэр 46008, хонь 112192, ямаа 81141 толгой, хонин толгойд шилжүүлснээр 591,1 мянган толгой мал 2024-2025 онд өвөлжиж, хаваржсан байна.
2024 оны мал амьтан, хашаа худгийн жилийн эцсийн тооллогыг 40 чиглэлд 110 тоологч 2099 малчин, мал бүхий айл өрхөд явуулна. Мөн энэ жил техник технологийн дэвшлийг ашиглан 30 хэсэгт дроноор тоолох ажлыг туршилтаар хэрэгжүүлэх юм.
Аймаг сумдын аюулгүй нөөцөд:
аймаг- 100тонн өвс, 50тонн тэжээл,
сумдууд- 40тонн өвс, 25 тонн тэжээл бэлтгэсэн. Зудын эрсдэлийн үнэлгээгээр аймгийн нийт нутгаар хамгийн ихдээ 10см цасан бүрхүүл тогтсон, одоогийн байдлаар өвөлжилт хэвийн гэж дүгнэж байна. Мал тооллого 12-р сарын 17-ны өдрийг дуустал улс орон даяар зохион байгуулагдана.