Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ТББ-ын төлөөллүүд ҮХНӨ-д оруулах саналаа илэрхийллээ

2023.05.28
54 үзсэн

Үндсэн хуулийн өөрчлөлтөд орлуулах төслийн хоёр дахь шатны хэлэлцүүлэгт энэ удаа Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй ТББ-ын 90 орчим төлөөлөл оролцож хуулийн өөрчлөлттэй холбоотой төлөөлсөн салбарынхаа хамт олны санал, шүүмжлэлийг төрийн түшээдэд уламжлан, хувь ирганийхээ зүгээс ч өөрсдийн байр суурийг илэрхийллээ.

Тухайлбал:
– ЭМ-ийн салбарынхан ҮХНӨ-ийг дэмжиж байгаа. Гэхдээ УИХ-ын гишүүдийн тоог 152, 126 биш 76 эсвэл 99 байх хувилбар нь илүү дээр гэж үзэж байгааг ҮЭХ-ны дарга нь уламжиллаа.
– Ахмадуудын хувьд сонгуулийн холимог тогтолцоог дэмжинэ. Гишүүдийн тоог 108 байх хувилбар зөв гэж үзэж байгаагаа төлөөллөөрөө дамжуулсан байна.
– Ажил олгогчдын төлөөлөл мөн холимог тогтолцоогоор сонгууль явуулж олон намын, олон салбарын мэргэжлийн чадварлаг төлөөллөөс бүрдсэн парламенттай байх хэрэгтэй гэж үзэж байна. Тооны хувьд хүн амын өнөөгийн өсөлттэй уялдуулан 125-аас хэтрүүлэхгүй байх саналыг илэрхийллээ.
Шударга бус байдал, авлига хээл хахууль, баялагийн тэгш бус хуваарилалт, үнийн өсөлт зэрэг тулагмдсан олон асуудлыг шийдвэрлэн ард иргэд, ААНБ-ддаа ээлтэй ЭЕРЭГ, ЭРҮҮЛ НИЙГМИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОХЫГ хүсэж байгаагаа хэлэлцүүлэгт оролцогсод илэрхийлж байлаа.