Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Төрийн албан хаагчдадаа талархал илэрхийлье

2024.06.29
205 үзсэн
Дархан-Уул аймгийн хэмжээнд Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн санал хураах үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж хуулиар хүлээсэн чиг үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлж, өргөсөн тангарагтаа үнэнчээр хичээл зүтгэл гарган ажилласан бүх албан хаагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлж эрүүл энх, амжилт бүтээлийн дээд, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Энэ удаагийн сонгуульд:
Шат шатны сонгуулийн хороод болон иргэний бүртгэл, мэдээлэл технологийн багт аймаг, сумдын ЗДТГ, хэлтэс агентлаг, албад, ЕБС, СӨББ-ын төрийн захиргааны, төрийн үйлчилгээний 540,
Нийгмийн хэв журам, аюулгүй байдал, болзошгүй осол гэмтэл, эрүүл мэндийн манаанд Тагнуул, Цагдаа, Онцгой байдал, ЭМГ, Нэгдсэн эмнэлэгийн төрийн тусгай болон үйлчилгээний 270,
Эрчим хүчний тасралтгүй найдвартай бэлэн байдлыг ханган дэд бүтцийн байгууллагын 200,
Иргэд олон нийтэд цаг үеийн мэдээ мэдээллийг шуурхай хүргэн хэвлэл мэдээллийн 25 ажилтан албан хаагч тус тус ажиллалаа.
Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо.

[:]