Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

“СҮҮ” ХӨТӨЛБӨР ДАРХАН-УУЛ АЙМАГТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

2025.05.19
24 үзсэн
“Боловсрол 2032” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймгийн Боловсролын газар, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ЕБС-ийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих, зөв хооллолтын дадлыг төлөвшүүлэх зорилготой “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийн хүрээнд аймгийн төрийн өмчийн 15 ерөнхий боловсролын сургуулийн 6–12 дугаар ангийн 12,440 сурагч хамрагдаж байна.
Сурагчдад хүргэх сүүг “Витафит Милк” ХХК ханган нийлүүлж байгаа бөгөөд тус бүтээгдэхүүн нь ямар нэгэн нэмэлт бодисгүй, цэвэр органик сүү юм. Уг сүүг долоо хоногт хоёр удаа, 200 мл-ээр сурагчдад тогтмол хэрэглүүлэх ба тэжээллэг чанараараа онцлог юм. Аймгийн удирдлагуудын зүгээс хүүхдийн өсөлт хөгжил, дархлаа, оюуны чадамжид эерэг нөлөө үзүүлэх энэхүү хөтөлбөрийг үргэлжлүүлэн тогтмол хэрэгжүүлэхээр зорьж байна.