Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

​“Суурь судалгааны үр дүнд үндэслэн суралцагчийн сурлагын амжилтыг дэмжих” сургалт эхэллээ

2022.03.30
84 үзсэн

БШУЯ-аас санаачлан Сурагчдын хоцрогдол арилгах хөтөлбөрийн хүрээнд 4 аймагт “СУУРЬ СУДАЛГААНЫ ҮР ДҮНД ҮНДЭСЛЭН СУРАЛЦАГЧИЙН СУРЛАГЫН АМЖИЛТЫГ ДЭМЖИХ” сургалтыг өнөөдрөөс эхлүүлж байна.

Боловсролын үнэлгээний төвийн Үнэлгээ Хөгжүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батсүхээр ахлуулсан ажлын хэсэг сургалтыг ахлан явуулах бөгөөд төсвийг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн Сангийн сайд Болдын Жавхлан ивээн тэтгэжээ.

Дээрх сургалт нь манай аймгаас хэрэгжүүлж буй “Боловсрол-2032” хөтөлбөртэй уялдаж байгаагаараа ач холбогдолтой.

Манай аймгийн хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 26 бага, дунд, ахлах сургуульд 23682 суралцагч, 1129 багш, 104 удирдах ажилтан, 463 ажилчин ажиллаж байна. Үүнээс бага боловсролд 11814 сурагч, суурь 8268, ахлах ангид 3600 сурагч суралцаж байна.

2 өдөр үргэлжлэх энэхүү сургалтад ерөнхий боловсролын сургуулийн 200 орчим багш нар хамрагдаж байна.

Сургалтад хамрагдсан багш нар төгсөх ангийн сурагчдын Монгол хэл, Математикийн хичээл, ЭЕШ-ын хоцрогдолтой агуулгыг тодорхойлон гаргаж Сурлагын амжилтын түвшинг ахиулахад дэмжлэг үзүүлэх юм байна.

Өнөөдрийн сургалтыг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат нээсэн юм.