Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫГ БАТЛАМЖИЛЛАА

2024.10.31
132 үзсэн
Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 66 дугаар зүйлийн 66.1, Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Засгийн газрын 2024 оны 128 дугаар тогтоол сумдын ИТХ-ын тогтоолыг тус тус үндэслэн:
Дархан сумын Засаг даргаар Тогтохсайханы Тулгааг, Орхон сумын Засаг даргаар Батдоржийн Түмэнцогтыг, Хонгор сумын Засаг даргаар Наянтайн Ганбаатар нарыг томиллоо. Үүнээс Дархан сум, Орхон сумын Засаг дарга нар 2 дахь удаагаа улиран томилогдоод байна. Захирамжийг Аймгийн Засаг дарга Б.Азжаргал гардуулан цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Шарын гол сумын тухайд Засаг даргад нэр дэвшүүлсэн хүний бүрдүүлэх шаардлагатай материал өнөөдөр ирсэн байна. Тус материалыг холбогдох хэлтсээс хянаж төслийг боловсруулан аймгийн Засаг даргад танилцуулснаар батлагдах юм.