Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

“СУЛЛАГДАХАД БЭЛТГЭХ БАЙР” АШИГЛАЛТАД ОРЛОО

2024.12.02
71 үзсэн
Дархан-Уул аймаг дахь ШШГГ-445 дугаар нээлтэй хорих анги нь хүмүүжигчдийг “Суллагдахад бэлтгэх байр”-ыг /2024.12.02/ засварлан ашиглалтад орууллаа. Тус байрны нээлтэд аймгийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Янжмаа, аймгийн Засаг дарга Б.Азжаргал, ГХУСАЗСЗ-ийн гишүүд урилгаар оролцлоо. Тус байрыг засварлах санхүүжилтыг аймгийн ГХУСАЗСЗ-өөс шийдвэрлэсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж буй хүмүүжигчдийг суллагдан гаргахад бэлтгэх, гэмт хэрэг, зөрчлөөс ангид байлгах арга хэмжээг явуулахаас гадна тэдэнд төрийн үйлчилгээг үзүүлэх, тэдний сэтгэлзүйг эмчлэх, нийгэмшүүлэх ажлуудыг явуулах юм.
Мөн тус нээлтийн арга хэмжээний үеэр аймгийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Янжмаа: Хүмүүжигчдийг нийгэмд гаргахад бэлтгэхээс гадна тэднийг хүлээж авч, ойлгодог, тусалж дэмждэг нийгмийг бий болгоход аймгийн ИТХ болон ГХУСАЗСЗ-ийн бүх л шийдвэр үйл ажиллагаа чиглэдэг болохыг онцолсон бөгөөд цаашид ч хүн бүрийн эрх, эрх чөлөө бүрэн дүүрэн хангагдахад анхаарч ажиллана гэв. Түүнчлэн аймгийн Засаг дарга тус ангид хүмүүжигчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж, 3 телевизор, 3 ус шүүгчийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.