Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн зорилго нь: Монгол Улсын хууль тогтоомж, бодлого шийдвэрүүдийн биелэлт, Дархан-Уул аймгийн хэлтэс, агентлаг, харъяа байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлэхүйц цаг үеэ олсон чанартай мэдээлэл, бодлогын зөвлөмжөөр удирдлагыг хангах, зөвлөмж гаргах, төрийн албан хаагчид төрийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад үнэлгээ өгөх замаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлж, төрийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, хэрэгжилт, хариуцлагыг сайжруулахад оршино.
Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн зорилт:
- Нутгийн захиргааны байгууллагууд (Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээн дэх агентлагууд, сумдын Засаг дарга, төсвийн болон төрийн өмчит хувьцаат компаниуд)-ын үйл ажиллагааны үр дүнд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх,
- Бүх шатанд ажлын хариуцлага, сахилга батыг сайжруулах,
- Шинэ санал санаачилгыг өрнүүлэх замаар ололт амжилтыг бататгаж, алдаа оноог арилгах,
- Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид чанарын ахиц гаргах,
- Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг байнга сайжруулах.