2. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТСИЙН СТРАТЕГИ ЗОРИЛТ
2.1 Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн үндсэн зорилго нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагаа, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт үндэслэн аймгийн эдийн засгийг хөгжүүлэх хэтийн чиг хандлагыг тодорхойлж урт, дунд богино хугацааны бодлого боловсруулах, төлөвлөх, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх, бодит үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдийн чадавхийг дээшлүүлэхийн зэрэгцээгээр аймгийн хүн амын хүнсний хэрэгцээг экологийн цэвэр, чанартай бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах нөхцлийг бүрдүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхэд оршино.
Үр дүнд чиглэсэн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн гол зорилт нь:
- Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан хууль, тогтоол, шийдвэр, бодлого, хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилтийг аймагтаа хангуулах, зохицуулах, үр дүнг тооцох, мэдээ, мэдээллээр хангах чиг үүргийг гүйцэтгэх.
- Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үр дүн, үр нөлөөг тооцох
- Аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх бодлого, хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулан, батлуулж, хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөн зохион байгуулах.
- Аймгийн эдийн засаг, нийгэм, дэд бүтэц, байгаль орчин, барилга, хот байгуулалт,хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх үндсэн чиглэл, зорилт, төлөвлөгөөний төсөл боловсруулах, хэрэгжилтийг хангуулж, үр дүнг тайлагнаж ажиллах.
- Аймгийн Засаг даргын Тамгын газраас дэвшүүлсэн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд нь нутгийн захиргааны байгууллагад дэмжлэг үзүүлэх.