Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Стратеги, зорилт

2022.05.11
68 үзсэн

2. ХУУЛЬ ЗҮЙН ХЭЛТСИЙН СТРАТЕГИ ЗОРИЛТ

2.1 Хууль зүйн хэлтсийн үндсэн зорилго нь иргэдийн эрх зүйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, нутгийн захиргааны байгууллагаас батлагдан гарч буй эрх зүйн актын зөрчлийг бууруулах,

2.2 Архивын тасгийн үндсэн зорилго нь аймгийн ард иргэд, албан байгууллагын оюуны үнэт өв, түүх соёлын дурсгалт зүйл, болох түүхийн дахин давтагдашгүй эрдэнэсийн сан болсон архивын баримт, эх сурвалжийг бүрэн бүтнээр нь өвлүүлэх, архивын баримтын хадгалалт хамгаалалт ,ашиглалт, нөхөн баяжуулалт, мэдээлэл лавлагааны ажлыг дэлхийн хөгжингүй орнуудын стандарт жишигт хүргэж, архив, төрийн албан хэрэг хөтлөлтөд мэдээллийн технологи нэвтрүүлнэ.

2.3 Хууль зүйн хэлтсийн гол зорилт нь

  • Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх, сурталчлах, сум, агентлагуудын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
  • Аймгийн Засаг даргын шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, хэрэгжүүлэх, сурталчлах;
  • Засгийн газрын болон аймгийн Засаг даргын бодлогыг хэрэгжүүлэхэд эрх зүйн зөвлөгөө болон бусад дэмжлэгээр хангах;
  • Орон нутгийн төрийн байгууллагыг хууль тогтоомж, бусад мэдээллээр хангахад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө, үйлчилгээгээр хангах.

2.4 Архивын тасгийн гол зорилт нь

  • Аймгийн архивын тасгийн материаллаг баазыг бэхжүүлэх, архивын баримтыг цахим санд оруулж “Цахим архив”-ыг шинээр бийболгож, “Онлайн” сүлжээнд холбож, ашиглалт, хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдлыг хангах,
  • Архивын нөхөн бүрдүүлэлтийг чанарын шинэ шатанд гаргаж, иргэд, байгууллагад үзүүлэх үйлчилгээний үнэнч шударга, хөнгөн шуурхай байдлыг сайжруулах