Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Стратеги, зорилт

2022.05.11
82 үзсэн

2. НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ СТРАТЕГИ ЗОРИЛТ

2.1 Нийтлэг үйлчилгээний албаны үндсэн зорилго нь нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг хэвийн түвшинд явуулах, орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэн бэхжүүлэх замаар төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд аймгийн Засаг даргын Тамгын газарт дэмжлэг үзүүлэх.

2.2 Нийтлэг үйлчилгээний албаны стратегийн гол зорилт нь:

Зорилт 1. Аймгийн ЗДТГ-ын бодлогыг хэрэгжүүлж үр дүнд хүрэх, материал санхүүгийн бүртгэл тооцоог цаг тухайд нь хийж, санхүүгийн нөөц материалыг хэмнэлттэй үр ашигтай зарцуулах, зах зээлийн харилцааны зарчимд нийцсэн маркетинг, менежментийн оновчтой тогтолцоог бий болгох хэрэгжүүлэх.

Зорилт 2. Аймгийн ЗДТГ-ын байрны ашиглалт, барилга байгууламжийн цахилгаан, дулаан, цэвэр бохир усны инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, мөн автомашины техникийн засвар үйлчилгээг цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэн, аюулгүй байдлыг хангаж, тэдгээрийн тохитой нөхцөл, хэвийн үйл ажиллагааг баталгаатай хангах.

Зорилт 3. Аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, алба хэлтсийн дарга нарт хэрэгцээтэй үед автомашинаар үйлчлэх, автомашины засвар үйлчилгээг найдвартай, чанартай гүйцэтгэх.