Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Стратегийн команд штабын сургуулилтын хүрээнд өнөөдөр 16:00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна

2023.06.08
64 үзсэн

 

Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “Онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт Стратегийн команд штабын сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тус дадлага сургуульд Дархан-Уул аймгаас төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, төрийн байгууллагуудын удирдлага, албан хаагч, гамшгаас хамгаалах алба, Онцгой комиссын нийт 162 албан хаагчтай ослын удирдлагын хариу арга хэмжээний баг ажиллаж Газар хөдлөлтийн гамшгийн үеийн өгөгдсөн цагийн байдал дээр ажиллаж байна.
Команд штабын сургуулийн хүрээнд өнөөдөр /2023.06.07/ 16:00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна. Дуут дохионы үеэр иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдах юм.
Мэдээллийг Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, ОБГ-ын дэд дарга, хурандаа Х.Энхнасан нар өглөө.