Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Стратегийн команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг Дархан-Уул аймагт хоёр өдөр ажиллалаа

2023.05.22
100 үзсэн

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг ирэх 06 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулна.

Сургуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд ОБЕГ-ын дэд дарга, Бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт хоёр өдрийн хугацаанд ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хойд бүсийн Орхон, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв болон Дундговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, удирдах бүрэлдэхүүнийг газар хөдлөлтийн гамшгийн үеийн хариу арга хэмжээний ажиллагааны дараалал, төлөвлөгөө боловсруулах арга зүйд сургаж, хамтран ажилласан.Мөн ирэх 6 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг хангаж байна.