Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Соёл урлагийн салбарын ажилчин, уран бүтээлчдэд засгийн газрын шагнал гардууллаа

2024.07.08
164 үзсэн
Тулгар төрийн 2233 жил, Их монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жил, Дархан хот байгуулагдсаны 63 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан соёлын ажилтан, уран бүтээлчдээс соёл урлагийн салбарыг хөгжүүлэх их үйлсэд оруулсан тодорхой хувь нэмрийг нь үнэлэн шагнаж урамшууллаа.
Монгол Улсын Засгийн газрын шагналаар 17 хүн, аймаг орон нутгийн шагналаар 1 хүн шагнагджээ.
Дархан сумын “Засаг даргын Жуух бичиг”-ээр:
– Аймгийн Музейн Боловсролын ажилтан С.Хишигдалай
Соёлын яамны шагнал “Жуух бичиг”-ээр:
– Залуучууд театрын үйлчилгээний ажилтан Д.Энхцэцэг,
Монгол Улсын Засгийн газрын шагнал “Ардын авъяастан” хүндэт тэмдгээр:
– Хонгор сумын Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч М.Даваний,
– Хонгор сумын Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч Г.Мийраа
– Хонгор сумын Соёлын төвийн ахмад ажилтан Ж.Чимгээ
Монгол Улсын Засгийн газрын шагнал “Соёлын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр:
– Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт зохиолч Н.Төмөртогоо
– Залуучууд театрын жүжигчин Н.Баттогтох,
– Залуучууд театрын жүжигчин Д.Баярням
– Залуучууд театрын бүжигчин С.Мөнхжаргал,
– Залуучууд театрын бүжигчин Б.Удбалмаа,
– Залуучууд театрын гэрэлтүүлэгч Г.Энхтуяа,
– Төв номын сангийн Сан хөмрөгч, нярав Т.Тамир,
– Хүүхэд хөгжлийн ордны бүжгийн багш Б.Нямдорж,
– Од цогцолбор сургуулийн хөгжмийн багш А.Пүрэвцогт,
– Дархан сумын 15 дугаар багийн иргэн, Соёлын ахмад ажилтан Ө.Лхагвадорж,
– Дархан сумын 11 дүгээр багийн иргэн, Соёлын ахмад ажилтан П.Цэнджав нар тус тус шагнагдлаа.
Шагналыг Аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, Соёл урлагийн газрын дарга Х.Соёл-Эрдэнэ, Залуучууд театрын дарга А.Болорсүх нар гардуулж хүндэтгэл үзүүллээ.

[:]