Соёлын яамнаас Соёл, урлагийн байгууллагуудад эрсдэлийн үнэлгээ хийх тандалт судалгааны ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн байгууллагуудын удирдлага, холбогдох албан хаагчдад “Соёлын салбарын эрсдэлийн удирдлага”, “Эрсдэлийн шалгуур, үзүүлэлт, хяналтын хуудасны хэлэлцүүлэг” сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтыг номын сан, музей, кино театр, караоке эвент танхимын шалгалт, хяналтын хуудасны танилцуулга, анхаарах асуудал, мөн соёлын салбарын стандартын хэлэлцүүлэг сэдвээр явуулж 80 гаруй холбогдох албан хаагчид оролцлоо.

Тандалт судалгаа, сургалт нь 4 дүгээр сарын 28, 29,30-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт үргэлжлэн явагдана.