Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

СОНГУУЛЬД ХЭРХЭН САНАЛ ӨГӨХ ТАЛААР МЭДЛЭГ ОЛГОХ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2024.06.05
56 үзсэн
Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооноос Сонгогчдын боловсролд зориулан “Сонгогчийн өдөрлөг”-ийг өнөөдөр /2024.06.05/ зохион байгуулж байна.
Өдөрлөгөөр санал авах байрыг жишиг байдлаар байгуулж саналын хуудсыг хэрхэн бөглөх, хар хайрцагт уншуулах, сонгуулийн дүн гаргах үйл явц хэрхэн явагдах зэрэг сонгуулийн санал хураах үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг иргэдэд бодитоор үзүүлж байна.
Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгуульд оролцоход хүндрэлтэй асуудлууд их тулгардаг учир сонгогчийн мэдлэгийг ийнхүү жишиг байдлаар өгөх нь ихээхэн ач холбогдолтой байгаа талаар иргэд саналаа хэллээ.
Өдөрлөг 06-05-нд Дархан суманд Дархан захын “Нэг цэгийн үйлчилгээний төв”-д, 06.06-нд Шарын гол суманд, 06.07-нд Орхон, Хонгор суманд тус тус зохион байгуулагдана.