Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Сонгогчийн өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа

2024.06.07
86 үзсэн
Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо, Сонгуулийн Ерөнхий хорооноос баталсан хуваарийн дагуу орон нутагтаа “Сонгогчийн өдөрлөг”-ийг 2024.06.05-07-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгт Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сум тус бүрт 50 гаруй нийт 300 орчим иргэд сонгогчид оролцлоо.
Өдөрлөгөөр сонгуулийн хууль, тогтоомжийг сонгогчдод тайлбарлан таниулж, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл явцын талаарх мэдээ, мэдээллийг сонгогчдод хүргэж, саналын хуудасны загвар, санал тоолох төхөөрөмжийн ажиллагааг танилцууллаа.
Өдөрлөгийн хаалт өнөөдөр Хонгор суманд боллоо. Тус суманд 3 багт тус бүр нэг нэг хэсгийн хороог байгуулсан. Нийт 6 мянга гаруй хүн амтай. Үүнээс 3 мянга гаруй нь сонгуулийн насны иргэн байна.
Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 45 хэсгийн хороо санал авах үйл ажиллагааг зохион байгуулна. 70200 гаруй сонгогч сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигджээ.
УИХ-ын 2024 оны Сонгуулийн V дугаар тойрог 10 мантадтай. 19 нам, 2 эвсэл, 4 бие даагч нийт 127 нэр дэвшигчийг СЕХ бүртгээд байгаа юм.

[:]