Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

СОНГОГЧИЙН ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

2024.09.14
137 үзсэн
Аймаг нийслэл сум дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажилтай холбогдуулан Орон нутгийн сонгуулийн онцлог, ач холбогдол, санал авах, тоолох үйл ажиллагаа, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаар сонгогчдод үнэн зөв мэдээ, мэдээллийг хүртээмжтэй хэлбэрээр хүргэх зорилгоор сонгогчийн өдөрлөгийг зохион байгуулж байна.
Өдөрлөг өнөөдөр /2024.09.14/ Хонгор сумаас эхэллээ.
Өдөрлөгийн үеэр санал авах жишиг байрыг стандартын дагуу бэлтгэж, саналын хуудсыг хэрхэн бөглөх, сургалтын санал тоолох төхөөрөмжид хэрхэн уншуулах, сонгуулийн санал хураах явц хэрхэн явагдахыг жишиг байдлаар харууллаа. Сонгогчийн өдөрлөг маргааш буюу 9-р сарын 15-нд Орхон суманд, 9-р сарын 21-нд Шарын гол суманд, 9-р сарын 28,29-ны өдрүүдэд Дархан суманд тус тус зохион байгуулагдана.