Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Сонгогчдын боловсролын төвөөс зохион байгуулж буй “Оролцоно төлөөлнө” өдөрлөг болж байна

2023.06.21
54 үзсэн

 

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо, Сонгогчдын Боловсрол Төв, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, КОЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр улсын хэмжээнд 9 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэгт “Оролцоно, Төлөөлнө” сонгогчдын өдөрлөгийг зохион байгуулж байна.
Тус өдөрлөг өнөөдөр /2023.06.21/ Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж байна.
Өдөрлөгийн үеэр иргэд санал авах загвар байртай танилцаж, санал авах үйл ажиллагааг туршиж үзэж, “Оролцоно, төлөөлнө” тоглоом тоглож, “Хариуцлагатай сонгогчийн амлалт” цахим аянд нэгдэх, судалгаанд оролцож, дата үзэсгэлэн үзэх зэргээр олон сонирхолтой үйл ажиллагаанд хамрагдаж байна.
Сонгууль болоход 18-35 насны залуучууд хамгийн бага ирцтэй хамрагддаг тул тус өдөрлөг залуучуудад сонгууль болон сонгуулийн оролцооны талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх томоохон зорилготойгоор зохион байгуулагдаж байна.
“ОРОЛЦОНО ТӨЛӨӨЛНӨ” өдөрлөг маргааш буюу 6 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймагт зохион байгуулагдана.