Өдөрлөгт УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан болон Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр нарын албаны хүмүүс оролцож иргэдэд санхүүгийн зах зээл, төрөөс баримталж буй бодлого шийдвэрийн талаар мэдээлэл өгч байна.
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын хөрөнгийн бирж, 13 даатгалын байгууллага, 18 банк бус санхүүгийн байгууллага, 4 хадгаламж зээлийн хоршоо, Даатгалын хохирол үнэлэгч 3 компани, 8 үнэт цаасны компани, оролцож үйл ажиллагаагаа танилцуулан иргэдэд нэг цэгээс үйлчилгээ үзүүлж байна.
Дархан-Уул аймгийн ЗДТГ, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран өнөөдөр /2023.05.23/ Залуучууд театрт зохион байгуулж буй “Санхүүгийн зах зээл нээлттэй өдөрлөг” үдээс хойш 16:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Иргэд, ААНБ-д та бүхнийг өдөрлөгт өргөнөөр идэвхтэй оролцож хэрэгтэй мэдээллээ авахыг #УРЬЖ байна