Олон Улсын сувилагч нарын баярын өдрийг тохиолдуулан салбартаа үр бүтээлтэй ажиллаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй энэрэнгүй ачлалт, энэрэх үйлсийн эзэд эх баригч, алтан гарт сувилагч нарыг шагнан алдаршууллаа.
Энэ үеэр Аймгийн Засаг даргын нэрэмжит “СУВИЛАХУЙН ГЭГЭЭН ДАГИНА”-иар Нэгдсэн эмнэлгийн сувилагч М.Хандмаа тодорч, аймгийн Засаг даргын нэрэмжит 1 сая төгрөгийн шагналын эзэн боллоо. Тэрбээр эрүүл мэндийн салбарт тасралтгүй 35 дахь жилдээ ажиллаж байна. Сувилахуйн тусламж үйлчилгээг стандартын дагуу түргэн шуурхай үзүүлэхийн зэрэгцээ үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээн 2024-2025 оны ажил үйлсээрээ ийнхүү “СУВИЛАХУЙН ГЭГЭЭН ДАГИНА”-иар тодорсон танд баяр хүргэе.

Мөн “Сувилахуйн салбарын нийт хамт олон та бүхэнд Олон улсын сувилагчдын баярын өдрийн мэнд хүргэе.


