Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас Оюутан цэрэг хөтөлбөрыг 10 дахв жилдээ хэрэгжүүлж байна. Энэ жил “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын журам шинэчлэгдэж 1-3 дугаар дамжааны оюутан суралцагч хамрагдах боломжтой болсон. Тус хөтөлбөрт аймгийн хэмжээнд 150 оюутан бүртгэгдсэнээс эрүүл мэндийн үзлэг, бие бялдрын өв тэгш байдал, биеийн тамирын шалгалтыг өгч шалгуур үзүүлэлт хангасан 63 оюутан батламжаа гардаж авлаа.
Сургалтыг цэргийн ерөнхий бэлтгэл, цэргийн мэргэжлийн бэлтгэл гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулна. Цэргийн ерөнхий бэлтгэл шатны сургалт нь 2 багц, 96 цагийн хичээл орох ба 4 дүгээр сарын 5-ны өдрөөс 7 хоног бүрийн Бямба, Ням гарагт, 6 цагаар 2 сарын туршид явуулах юм. Харин цэргийн мэргэжлийн бэлтгэлийг 6 дугаар сарын 15-наас эхлэн 2 сарын хугацаанд явуулна.
