Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

“Оюуны-Ирээдүй” цогцолбор сургууль БНСУ-ын “ЧУСОН” их сургуулийн нэрэмжит солонгос хэлний тэнхимтэй боллоо

2023.07.20
73 үзсэн

Дархан-Уул аймгийн Оюуны-Ирээдүй цогцолбор сургууль нь сурагчдынхаа Солонгос хэл сурах идэвхийг өрнүүлэх, ярих чадварыг ахиулах зорилгоор 2022 оноос БНСУ-ын Квангжу хотын Чусон их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.
Гэрээний дагуу 2023-2024 оны хичээлийн жилээс тус сургуультай хамтран Солонгос хэлний 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Хөтөлбөр хичээллэх орчин нөхцөлтэй танилцах, анги кабинет байгуулах тохижуулах талаар судлахаар тус сургуулийн ерөнхий захирал бусад бүрэлдэхүүний баг манай аймагт айлчиллаа.
Айлчлалын багийнхан Оюуны-Ирээдүй цогцолбор сургуультай танилцаж, Солонгос хэлний кабинетад хүүхдүүдэд хичээлээ хийх боломжтой лед зурагтыг бэлэг болгон өгч, ангийг бүрэн тохижуулах төсвийг өгсөн юм.
Оюуны-Ирээдүй сургуулийн 12-р ангиа төгсөж, Солонгос хэлний төвшин тогтоох ТОПИК-ийн шалгалтад өндөр оноо авсан 6 сурагч 50-100 хувийн тэтгэлэгтэйгээр Чусон их сургуульд сурч байгаа ба энэ жилийн төгсөгчдөөс 12 сурагч суралцах эрхээ аваад явах бэлтгэлээ хангаж байна.
Удахгүй явагдах 2+2 хөтөлбөр нь зөвхөн Оюуны-Ирээдүй сургуулийн гэлтгүй бусад сургуулийн сурагчид болон насанд хүрэгчид ч хамрагдан суралцах боломжтой юм. Энэ нь бага зардлаар өндөр түвшинд Солонгос хэл сурах боломж олгож буйгаараа онцлог гэлээ.
Айлчлалын үр дүнд манай аймагтай Боловсролын байгууллага, эмнэлгийн салбарт хамтарч ажиллах хүсэлтэй байгааг хүлээн авч цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүхий л боломжоор дэмжин ажиллана гэж аймгийн удирдлагууд хэллээ.