Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ОХУ-ЫН БҮГД НАЙРАМДАХ БУРИАД УЛСЫН УЛААН-ҮД ХОТЫН УДИРДЛАГУУД ДАРХАН-УУЛ АЙМАГТ ЗОЧИЛЛОО

2025.03.19
24 үзсэн
Улаан-Үд хотын захирагч Шутенков Игорь Юрьевич, Улаан-Үд хотын Депутатуудын зөвлөлийн дарга Бальжинимаев Чимит Валерьевич нараар ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй баг Дархан-Уул аймагт айлчиллаа. Энэ удаагийн айлчлал нь бүрэн эрхийн хугацаа шинээр хэрэгжиж эхэлснээс хойших анхны танилцах уулзалт болж байгаа юм.
Хоёр тал олон жилийн найрсаг хамтын ажиллагааны залгамж чанараа хадгалахын зэрэгцээ шинэ төвшинд гаргаж ажиллахаа харилцан илэрхийллээ. Ирэх намар “Дархан хотын соёл, эдийн засгийн өдрүүд”-ийг Улаан-Үд хотноо зохион байгуулна. Улаан-Үд хот бол Дархан хоттой гадаад харилцаа тогтоосон анхны хот бөгөөд 1967 онд тухайн үеийн хотын удирдлагууд хамтран ажиллах талаар протокол үйлдэж, хоёр хотын хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурж байсан түүхтэй.