Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Орхон сум, Дархан сумын үерийн дараах нөхцөл байдалтай танилцлаа

2023.07.17
187 үзсэн

Аймгийн Онцгой комисс 7 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж, тус хуралдаанаар үерийн улмаас Орхон сумын 2 гүүр нурж сумын зорчих хөдөлгөөнд хүндрэл үүсээд байгаа гэсэн мэдээлэл ирүүлсний дагуу аймгийн онцгой комисс Орхон сумын үерийн нөхцөл байдалтай газар дээр нь ажиллаа.

Одоогийн байдлаар 2 гүүрийг засварлах ажлыг яаралтай эхлүүлж төсвийг шийдэх шаардлагатай байна гэж Орхон сумын удирдлагууд хэлж байна. Төсвийн асуудлыг онцгой комиссын хурлаар оруулж шийдвэрлэхээр боллоо.

Мөн энэ өдөр аймгийн онцгой комисс Дархан суманд хийгдэж буй үерийн дараах ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил болон Эрдэнэтийн гүүр хүрэх эвдэрсэн авто замын хүчитгэл хийж засварласан байдалтай танилцсан юм.