Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Орхон сумын ногоочдод лууван хураах комбайныг хүлээлгэн өгч анхны хураалтаа хийлээ

2023.10.06
53 үзсэн

Жил бүр ургац хураалт эхлэх үед ногоочдод хамгийн их тулгамддаг асуудал бол хүн хүчний хомсдол. Уг асуудлаас үүдэн ургац хугацаанаас оройтож чанарын хувьд сөрөг үр дагавар дагуулдаг гэж аймгийн Засаг дарга Орхон сумын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр тариаланчид хэлж байсан.
Уг асуудлыг аймгийн Засаг дарга авч үзэн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр лууван хураах комбайныг Орхон суманд өгсөн. Өнөөдөр тус комбайныг угсран анхны туршилтын ажлыг хийлээ.
Польш улсад үйлдвэрлэгдсэн лууван хураах комбайн нь өдөрт 2 га орчим талбайн ногоог хураах хүчин чадалтай бөгөөд дунджаар 60-80 хүний хийх ажлыг 3-4 хүн хийх боломжтой гэдгээрээ онцлог байна.
Энэхүү техник нь тариаланчид техникжих, цаг хугацаа, хөрөнгөө хэмнэх гээд олон талын давуу талыг бий болгож байна.
ХАА-н үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж байгаа “Шинэ хөдөө” төсөл, Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Дархан-Уул аймагт ХАА-н дундын баазыг байгуулаад буй.
Энэхүү баазад тариалалт, арчлалт, хураалтад зориулсан зохих техникүүдийг өгсөн. Одоогийн байдлаар 8 трактор, 1 луувангийн комбайн болон бусад дагалдах хэрэгслүүдийг олгоод байна. Удахгүй дахин нэг комбайныг оруулж ирэхээр төлөвлөж байна.
ХАА-н газар тариаланг ийнхүү механикжуулах нь жилээс жилд тариалалтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.