Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ОИЦС-ийн “А” байр: ЭНЭ ДОЛОО ХОНОГТ БАГТААН 400 ХОС ШИРЭЭ, САНДАЛ ОЛГОНО

2025.03.12
22 үзсэн
“Боловсрол-2032” хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын орчин нөхцөл сайжирч байна. Өнөөдөр /2025.03.11/ аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон холбогдох албаны төлөөлөл ОИЦ сургуулийн “А” байрны нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
36 жилийн насжилттай тус сургуульд 3100 орчим суралцагчид ерөнхий боловсролын суурь мэдлэгээ эзэмшиж байна. Тус сургуулийн барилга ашиглалтад орсноос хойш их засвар, шинэчлэлтийн ажлууд хийгдээгүй.
Иймд эхний ээлжид дээвэр болон нийтийн бие засах хэсгийг иж бүрэн засварлаж стандартад нийцсэн хичээлийн 400 хос ширээ сандалыг олгохоор боллоо. Цаашид үе шаттайгаар спорт, урлаг заалыг иж бүрэн засварлаж ширээ, сандалны хүртээмжийг нэмэгдүүлэх юм. Мөн эцэг, эхийн зөвлөл, төгсөгчдийн холбоодоор дамжуулан төрөлх сургуульдаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудад хамтран ажиллахыг хүслээ.
Тус сургуулийн хойд хэсэгт 960 хүүхдийн багтаамжтай өргөтгөлийн барилгын ажил тун удахгүй хийгдэж эхлэнэ. Хүүхдүүдийн сурах орчин нөхцөлийг сайжруулах, чанартай боловсролыг тэгш, хүртээмжтэй олгох чиглэлд аймаг, орон нутгаас анхааран олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн бодит ажил болгож байгаа билээ.