НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн орон нутгийн томилолтоо Дархан-Уул аймгаас эхлүүлээ. Өнөөдөр /2025.02.13/ Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон албаны төлөөлөл НҮБ-ын суурин зохицуулагчийн газрын суурин зохицуулагч Яап ван Хиердэнг хүндэтгэн хүлээн авч уулзлаа. Уулзалтаар аймгийн онцлог давуу тал, цаашид орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Иргэдийн амьдрах таатай орчин нөхцөлтэй загвар хот болох бүрэн боломжтойг суурин зохицуулагч Яап ван Хиердэнг онцоллоо. Аймаг, орон нутгийн нөхцөл байдал, хөгжлийн боломжтой танилцан цаашдын хамтын ажиллагааны зураглалаа тодорхойлсон үр өгөөжтэй уулзалт болов. Айлчлалын хүрээнд НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих төсөл, ЖДҮ, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцсан юм.
