Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд заасан цагалбарын дагуу Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооноос орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулах үйл ажиллагааг өнөөдөр /2024.09.26/ зохион байгууллаа.
Аймгийн ИТХ-ын сонгуульд 5 нам, 2 бие даан нэр дэвшигч өрсөлдөж байна. Өнөөдөр үдээс хойш Хүн намын 9, Үнэн ба зөв намын 2, Иргэдийн оролцооны нэгдэл намын 1, 2 бие даагч нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авснаар сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлэх эрх нь нээлттэй болж байна.

